ӨСВӨР НАСНЫХАНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЖЭЭ

Admin
16 цагийн өмнө

Өнөөдөр Орхон аймагт "Нийгмийн Эрүүл мэндийн төв"-д "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх" төв нээлтээ хийжээ. Уг төв нь ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, өсвөр насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд "Сэтгэлийн анир" төсөл хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд сэтгэл зүйч, гэр бүл судлаач, хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэц, наркологийн эмчийн бүрэлдэхүүнтэй баг 8-12-р ангийн 5000 орчим сурагчид сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн аж.

Мөн сэтгэл зүйн боловсрол олгох сургалт, "Өсвөр насны сурагчдын стрессийн түвшин, сэтгэл гутрал, гэр бүлийн харилцааны сэтгэл ханамжийг илрүүлэх" судалгаа авсан байна. Судалгаанд дөрвөн мянга 797 сурагч хамрагджээ. Харин сэтгэл зүйчдийн баг сурагчидтай уулзахад, дийлэнх нь гэр бүлийн харилцаа, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, үе тэнгийхний дарамт, гадуурхал, ганцаардлын асуудлаар зөвлөгөө авсан байна. Түүнчлэн аав, ээжийнхээ таарамжгүй харилцаанаас болж сэтгэл гутралд орох цаашлаад амиа хорлох оролдлого хийж байсан хүүхдүүдийг ганцаарчилсан зөвлөгөөнд хамруулжээ. Өсвөр насныхны сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлын шалтгаан нь гэр бүлийн харилцаа, гэр бүл салалт, архидалт, хүчирхийлэлтэй холбоотой байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 18 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 21 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 21 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29