ХҮҮХДИЙН БАЯРААР 10 МЯНГАН ХҮҮХДЭД СҮҮ БЭЛЭГЛЭНЭ

Admin
19 цагийн өмнө

Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ энэ оны 6 дугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-н хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, "Глобал коммунитс" олон улсын байгууллага хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байна.

Дэлхийн сүүний өдөр нь манай орны эх үрсийн баярын өдөр тохиодог тул бид уг өдрийг "ЭХ ОРНЫ СҮҮ-ЭРҮҮЛ ХҮНС" гэсэн уриан дор хүүхэд – сүү – эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг.

Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяныг зохион байгуулан "АПУ" ХХК-ны сүүний үйлдвэр, "ТЭСО" ХХК-ны "Милко" сүүний үйлдвэрийг үзүүлж, "Та сүүгээ уусан уу" сүүний салбарын мэдээллийн индэр-уулзалтыг зохион байгуулсан. Мөн 6 дугаар сарын 1-ний өдөр 10 мянган хүүхдэд сүү бэлэглэх, Монгол улсад Азийн сүүний холбооны хурлыг зохион байгуулах, фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүү эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сүүний өдрүүдийг тэмдэглэх зорилго нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхэд багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршино.

Хүн амын дунд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бага наснаас нь хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалан бэхжүүлж байх зорилтын хүрээнд, бид сүүний өдрөөр бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт хандаж эн тэргүүнд "Үдийн цай" хөтөлбөрт "амьд" сүү, сүүн бүтээгдэхүүн оруулах асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна. Хүүхдэд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд чанартай түүхий эд шаардлагатай учир энэ ажил фермийн хөгжлөөс эхлэх ёстой билээ. Сүүний өдрүүд тэмдэглэх явцад сүүний эрчимжсэн аж ахуйн хөгжлийн талаар өргөн хэлэлцэхээр төлөвлөж байна гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 19 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 22 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 22 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29