ТӨРИЙН АЛБА САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ БОЛЖ БАЙЖ БҮТЭЭМЖ НЬ ДЭЭШИЛНЭ

Admin
22 цагийн өмнө

"Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал" чуулган боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг бол засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалийн шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцоллоо.

Засаглал хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй байгаа нь хөгжилд саад болж байна. Төрд итгэх итгэл буурсан нь ч үүний илрэл. Бүтээмжийг хэмжих гол хэмжүүр нь ард иргэдийн төрд итгэх итгэл юм. Төрийн албан хаагч бол төрд итгэх ард түмний итгэлийг тээж яваа үйлчлэгчид. Иргэдийн амьжиргааны чанарыг сайжруулж, төрийг төр шиг байлгахын төлөө төрийн албан хаагч бүр ёс зүйтэй, шударга, хариуцлагатай ажиллах учиртай. Энэ тогтолцоог бүрдүүлэх нь төрийн албаны шинэчлэлийн гол зорилго гэлээ.

Засгийн газар төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Төр сахилгатай, хариуцлагатай, шударга, ёс зүйтэй, тогтвортой, мэргэшсэн чадварлаг болж байж бүтээмж дээшилнэ, иргэдийн амьдрал сайжирна гэдгийг тэмдэглэлээ.

Төрийн албаны бүтээмж-чадавхийг бэхжүүлэх нөгөө чиглэл нь цахим шилжилт. Засгийн газар цахим шилжилт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр цахим оролцоо, цахим мэдээлэл, цахим шийдвэр гэсэн гурван хэсэгтэй. Мөн "Хур систем" төслийн хүрээнд төрийн 32 үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Төрийн үйлчилгээг шуурхай, ил тод нээлтэй, хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх нь цахим шилжилтийн зорилго гэлээ.

'Төрийн байгууллагын бүтээмж чадавхийг бэхжүүлэх асуудал' чуулга уулзалтад 21 аймгийн Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцсон юм. Төрийн албаны цаг ашиглалт, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чуулганд оролцогчдыг манлайлж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 19 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 22 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 22 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29