ХАЧИГТ ХАЛДВАРЫН ӨВЧЛӨЛИЙН 658 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Admin
22 цагийн өмнө

Улсын хэмжээнд 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 725 яаралтай дуудлага хүлээн авсан байна. Эдгээрийн 59(8.1%) галзуугийн эрсдэлд өртсөн, 658(90.7%) хачигт халдвар, 2(0.3%) бэтэг, 1(0.1%) хумхаа, 5(0.7%)-ийг боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлжээ.

Тухайлбал, Архангай аймагт он гарсаар дөрөвдүгээр сарын 2-ноос тавдугаар сарын 15-ныг хүртэлх байдлаар Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, Өндөр-Улаан, Булган, Эрдэнэмандал, Цэнхэр, Хоршоолол, Өлзийт сумдаас бэлчээрийн хачиг (D.nuttalli)-т хазуулсан, хачигт халдварын өвчлөлийн сэжигтэй нийт 24 хүн эмнэлэгт ханджээ. Эдгээр иргэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Дээрх иргэдэд лабораторийн шинжилгээгээр давтан шинжилгээ хийж байгаа аж.

Мөн Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Ихтамир, Өгийнуур сумын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц мэдрэлийн тасагт таван зүйлийн эрвээхэй, цох, хачиг тархсаныг тогтоожээ. Түүнчлэн жижиг хүрэн цох, навчит цох, шувууны хачиг, мөөгөнцөрийн цох, цагаан эрвээхэй тодорхойлогдон шавьж устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн хариу арга хэмжээ авах талаар дээрх газруудад болон ойр орчинд амьдардаг иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийслэл, аймгуудад хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийгдэж буй юм. Өнгөрсөн сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Найрамдал" зуслангийн орчимд хачгийн тандалт судалгаа хийж, байгалийн голомтыг тогтоох, хүн амын дунд мэдлэг, хандлагыг тодорхойлох асуумж судалгаа хийжээ.

Тус газарт хачгийн нягтшил бага байгаа хэдий ч цуглуулсан хачигт лабораторийн шинжилгээ хийхэд хачигт риккетсиозын халдваржилтын хувь 88% буюу байгалийн голомтын идэвхижил өндөр байгааг тогтоосон байна. "Найрамдал" орчимд амьдардаг иргэдээс асуумж судалгаа авахад 8% нь хачигт хазуулж байсан, хачигт халдварын талаар сонсч байсан гэх мэдээлэл өгсөн боловч эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдлэггүй байжээ.

Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв (ЗӨСТ) Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат, Баруунбүрэн болон Булган аймгийн Бугат сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа хийжээ.

Тандалт судалгааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Нүхтийн ам, Цагааннуур сумын Таширт, Баруунбүрэн сумын Бүрэнгийн даваа, Булган аймгийн Бугат сумын Моностойн ам, Баян Айргийн нарийн ам, Цагаан Хуст, зэрэг газруудаас хачиг цуглуулж, зүйлийн бүрэлдэхүүн, нягтшил, тархалтыг тогтоосон байна.

Мөн тандалт судалгаа хийгдсэн газруудад халиар түүж буй иргэд болон тухайн газарт амьдарч буй малчдаас асуумж, судалгаа авч, хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх санамж, хуудас тараан, хазуулсан тохиолдолд хачгийг хэрхэн зөв салгаж авах талаар зөвлөмж өгч ажиллажээ.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв (ЗӨСТ)-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт судалгааг 2018 оны тавдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд хийж гүйцэтгэсэн байна.

Хачгаар дамжих халдварын тандалт судалгаанд долоон цэгт газрыг хамруулан 64 бог малаас хачиг цуглуулж, 12 дарцаг/км ажиллуулжээ. Тандалт судалгааны явцад H.asiaticum зүйлийн 123 хачиг, D.nuttalli зүйлийн 30 хачиг нийт 153 хачгийг дээжилж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүргүүлсэн байна. Шинжилгээ үргэлжилж байгаа ажээ. Мөн тус нутгийн иргэдэд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж хуудас тараасан байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 19 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 22 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 22 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29