БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 60 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО


Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий "Хүүхдийн II эмнэлэг"-ийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, БГД-ийн иргэд оролцсон.

Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан "Хүүхдийн II эмнэлэг" нь 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ. Уг эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд нийт 4 эмч, 12 сувилагч ажиллаж, тус дүүргийн 0-16 насны 80440 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх юм байна. Үүний сацуу Япон улсад үйлдвэрлэгдсэн, нярайн шарлалт хэмжих аппаратыг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж, 28 хүртэлх хоногтой нярай хүүхдүүдийг хамруулахаар зорьжээ.

Тус дүүрэгт өнгөрсөн 2017 оны зургадугаар сард нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ахмад настны 60 ортой эмнэлэг ашиглалтанд орж байсан бол, өдгөө "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтаж хүүхдийн 60 ортой хоёрдугаар эмнэлгийнхээ нээлтийг хийж нээж байна. Дашрамд дуулгахад, нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй хүүхдийн 100 ортой эмнэлэг тун удахгүй ашиглалтанд орох юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 18 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 19 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 19 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 19 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 21 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 22 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02