ШХАБ БА УИХ-ЫН ХААЛТТАЙ ХУРАЛДААН

Admin
Өчигдөр

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өчигдөр хаалттай болов. Монгол Улсын гадаад бодлого болон ШХАБ-д манай улс элсэх нь зөв, буруу эсэхийг хэлэлцжээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд байр суурь нь тодорхой байгаа. Монгол Улс ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн саналыг саяхан болсон Эдийн засгийн чуулганаас эхлэн Ерөнхийлөгч зүттуүлэх болсон.

Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас хэлэлцүүлэг зохион байгуулж, мөн өнгөрсөн мягмар гаригт МАН-ын бүлэг саналаа нэгтгэхээр ээлжит бусаар хуралдлаа.

Бүлгийн хурлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн ч санал нэгдэж чадаагүй гэдгийг хэлж байгаа. Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг зүтгүүлж эхэлсэн нь ямар учиртай болох нь олны анхаарлын төвд байна.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөрштэй холбоотой нэлээд таагүй мэдэгдлүүдийг хийж байв. Нүүрс тээвэр, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон талын хамтын ажиллагааг өөрчлөх, зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа.

Харин гэнэт ШХАБ-д элсэх нь зүйтэй хэмээн ярьж, зүтгүүлж эхэлсэн нь түүний "гэм"-ээ цайруулах гэсэн оролдлого, урд хөршид барьж буй бэлэг биш байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна.

ШХАБ-д одоогоор манай улс Афганистан, Белорусь, Иран улсын хамт ажиглагчийн статустай байна. Харин элсэж орвол ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг орны араас ШХАБ-д нэгдсэн ес дэх орон болох юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 19 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 22 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 22 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29