100 АЙЛЫН ХУДАЛДААЧИД ДУТУУ ЖИНТЭЙ БАРАА ИРГЭДЭД ЗАРЖ БАЙСНЫГ ШАЛГАЛТААР ТОГТООВ

Admin
Өчигдөр

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас (НМХГ) 14 хоногийн өмнө 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдэд хэмжих хэрэгслээ баталгаажуулах, зарж байгаа бүтээгдэхүүний сав боодол, хэмжээнд анхаарч зохих стандартын дагуу болгох үүрэг өгсөн байдаг.

Энэ дагуу нийслэлийн мэргэжлийн хяналт болон стандарт хэмжил зүйн төв хамтран 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчид гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтын комисс хадаас, хар цаас гэх зүйлсийг худалдаалдаг дэлгүүрээр ороход өмнө тавьсан шаардлагыг биелүүлээгүй ямар ч баталгаа байхгүй жин хэмжүүрээр иргэдэд үйлчилдэг байна.

Зүй ёсны шаардлага үүргийг биелүүлээгүй байсан учир НМХГ-ын улсын байцаагч нар торгуулийн хуудас бичиж, зөрчлийн хуулиар арга хэмжээ авахыг сануулав. Байцаагч нар хэд хэдэн барилгын худалдаа эрхлэгч дэлгүүр, бөөний төвөөр ороход хоёр газар нь 14 хоногийн өмнө тавьсан шаардлагыг биелүүлсэн хэмжих хэрэгсэл жингээ баталгаажуулсан байв.

Худалдаачид дутуу савлагаатай бүтээгдэхүүнийг иргэдэд зарж борлуулдгийг тус шалгалтаар илрүүлсэн юм. Жишээлбэл, БНХАУ-аас импортоор орж ирдэг 30 кг-ын замаскийг хэмжиж үзэхэд 24 кг, 15 кг-аар савласан замасктай бүтээгдэхүүнээс хоёрыг сонгон хяналтын жин дээр тавьж үзэхэд нэг нь 14,6 нэг нь 14,2 байгаа нь жиндээ хүрэхгүй байжээ. Шалгалтын ажил цаашдаа үргэлжлэх бөгөөд нийтдээ 300 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 19 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 22 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 22 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29