ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОЙШЛУУЛАВ

Admin
Өчигдөр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон ч түр хойшлуулав.

Уг хуулийн төсөлд Нийслэлийн нутаг дэвсгэрт автотээврийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлагыг зөрчсөн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Ерөнхий төлөвлөгөөнд зааснаас бусад газар суурьшсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, албадан нүүлгэх, ногоон байгууламжийг сүйтгэсэн устгасан мод, бут, сөөгийг ширхэгийг 5 дахин өсгөсөн хэмжээгээр нөхөн сэргээлгүүлж, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.

Мөн өвлийн улиралд хуулийн этгээд өөрийн эзэмшиж байгаа эдэлбэр газар, барилга, байгууламжаасаа 50 метр хүртэлх зайнд байгаа гудамж, талбайн цас, мөсийг цэвэрлэх, зөрчсөн тохиолдолд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг заалтыг тусгажээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэллээ. Тэрбээр, "УИХ-ын дэгийн тухай хуульд "Анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуультай зөрчилдсөн тохиолдолд тухайн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хамтад нь боловсруулах ёстой" гэсэн заалт бий. Тиймээс Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэний дараа Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх ёстой" хэмээн тайлбарласан юм. Уг саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 19 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 22 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 22 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29