НИЙСЛЭЛЭЭС ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Admin
Өчигдөр

Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Ажлын хэсэг" Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орц, гарц болон явган хүний зам хаасан зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд зуслангийн ногоон бүсэд орц гарц гаргах, төвийн хэсэгт орц, гарц чөлөөлөх, илүү талбай татсан, 2 жилээс дээш газраа ашиглаагүй, мөн зөөврийн контейнер, ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй ачиж байршуулсан зөрчлүүдийг шалгаж арга хэмжээ авах аж.

Энэ ажлын хүрээнд өчигдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто зам, нийтийн эзэмшил, бусдын орц, гарцыг хаасан газрын зөрчлийн судалгааны дагуу орц, гарц чөлөөлөх ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

Тус ажлын хэсэг НАЗХГ, НГА, НМХГ, НХТЕТГ болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс багтсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлийн газрын алба, дүүргийн газрын албаныхантай хамтран гаргасан хуваарийн дагуу долоо хоногт хоёр удаа зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах шаардлагатай газруудыг шалгаж, танилцах хэрэгтэй байна. Ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан зөрчилгүй чөлөөт орц, гарц явган хүний зам хаагдсан байршлуудыг газар дээр танилцаж зохих арга хэмжээ авна. Нийслэлийн засаг даргын захирамжийн хугацаа дуустал зөрчилтэй газруудаар шалгалтаа долоо хоног бүр хийж, чөлөөлөгдсөн эсэхийг шалгаад хариу мэдэгдэж ажиллах хэрэгтэй" гэв.

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 24 дүгээр сургуулийн урд талбай, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах Мандухай зочид буудлын урд талбай, Урт цагааны урд талд үйлчилгээний төв хашаагаа сунгасан, ард талд нь зөвшөөрөлгүй хашаа татсан, дүүргийн цагдаагийн хэлтсийн ард талд хашаа татсан гэх мэт зөрчлүүд байгаа аж. Үүнээс гадна Бөмбөгөр худалдааны төвийг тойрсон хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд тус зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Аж ахуй нэгжүүдэд тодорхой хугацаатай шаардлага хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү холбогдох албаныханд үүрэг болголоо.

Иргэдийн зүгээс зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь Ажлын хэсэгт мэдээлж байхаа хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 20 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 22 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 23 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29