ХҮР ЭРВЭЭХИЙН УСТГАЛ ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ОЙД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА


Ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал, тэмцлийн ажил тавдугаар сараас эхлэн явагдаж байна.

Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндийн амны 1,500 га, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүн салаа, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Хандгайтын богино, Шарга морьт, Хуурай мухарын амны 3,200 га талбайгаас өрөөсгөл хүр эрвээхийн өндгийг механик аргаар хусаж, цэвэрлэх ажлыг гүйцэтгээд байна.

Зургаадугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэлийн Багануур дүүргийн зарим хэсэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг хамарсан зуслангийн бүсийн 2,500 га ойд авиахимийн (онгоцоор хор цацах) аргаар болон микробиологийн (үүргийн шүршигч багаж ашиглах) аргаар тэмцлийн ажлыг хийж байгаа тул иргэдийг зургаадугаар сарын 16-ныг хүртэл заагдсан бүсийн ойд зорчихгүй, хор цацсан ойгоос байгалийн дагалт баялаг самар, мөөг, жимс зэргийг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр устгал, тэмцлийн ажил явуулахыг мэдэгдье. Эрвээхий нь модны иш холтос, хад асганы ангал завсарт, олширсон үедээ барилга байшингийн дээврийн хөндий, хана туурганд ч өндөглөдөг. Түүнийг хусаж, цэвэрлэхдээ амны хаалт, бээлий, битүү хувцас өмсөж цуглуулсан өндгийг газарт булах нь зүйтэй гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 18 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 19 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 19 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 19 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 21 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02