ДҮН ЗАРДАГ ГЭХ БАГШ НАРЫНХАА ЭСРЭГ ОЮУТНУУД НЬ ЖАГСАЖ, ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА


МУИС-ийн оюутны зөвлөлөөс мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, тус сургуульд дүнгийн болон дипломын наймаа гардаг гэдгийг онцолж, хичээл зүтгэлээрээ сурч зохих дүнгээ авч байхад зарим нь дүнг худалдаад авч байгаа явдлыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Салбар яамны хяналт шалгалтын дүнгээр 2013 онд хоёр дүн, 2014 онд 221 дүн, 2015 онд 74 дүн, 2016 онд 70 дүн, 2017 онд 27 дүнг тус тус зассан байдаг аж.

Мөн МУИС-ийн оюутнуудын дундах "Нэгдэл групп"-т МУИС-ийг төгсөхөд тусална гэсэн зар тавигдаж байгаа нь дүнгийн наймаа байгааг тодорхой харуулж байна хэмээн мэдэгдсэн юм.
Дээрх асуудалтай холбоотойгоор Оюутны холбоо нь МУИС-ийн захиргаа болон удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн байна. Албан бичгийн хариуд МУИС-ийн одоогийн удирдлага, бүтцээс өмнөх асуудал байна гэх хариуг энэ сарын 25-нд өгчээ. Оюутнууд дүн засах асуудлыг бүрэн зогсоохыг шаардаж байна. Хэрвээ дүнгийн наймаагаа цэглэхгүй бол өлсгөлөн зарлаж, жагсана гэдгээ ч мэдэгдсэн юм.

МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Н.Мандах "МУИС-д дүнгийн, дипломын наймаа болон хууль бус үйлдлүүд гарч байгаа нь нотлогдсон. Зарим оюутнууд өнөөдөр өдөр шөнөгүй хичээл номоо хийж, суралцаж, хөдөлмөрлөж дүн авч байхад хэсэг бүлэг хүмүүс мөнгөнийхөө хүчээр дүн худалдаж авдаг болчихоод байна. Энэ асуудлаар бид МУИС-ийн захирал, удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн.

Энэхүү бичигтээ тодорхой хариу авч чадахгүй байгаа учраас өнөөдөр бид үргэлжлүүлэн дараагийн арга хэмжээндээ орохоор болсон. МУИС-д АТГ-аас дүн засдаг асуудлыг анхаарч ажиллахыг зөвлөсөн байдаг. Гэтэл энэ байдал засрахгүй үргэлжлэх юм бол оюутнууд бид дараагийн тэмцлийн арга хэмжээг авах болно.

Оюутнууд бидний хамгийн том эрх ашиг бол зөвхөн үүн дээр нэгдэж байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж 400 оюутан гарын үсгээ зурсан байгаа. Цаашдаа ч нэгдэх байх. Оюутан бидний шаардлагыг биелүүлэхгүй бол цаашдаа жагсаж өлсөхөд ч бэлэн шүү" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 20 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 22 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 23 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29