МОНГОЛЫН ДӨРВӨН АЛБА ХААГЧ ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА


Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр. Цагдаагийн байгууллагаас 2006 оноос Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 7 удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 330 орчим цэнхэр дуулгатан алба хаагч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэж иржээ.

Энэ оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас Өмнөд судан Улсад Нэгдсэн Үндэсний байгууллагын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд 29, НҮБ-ын цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд 3, нийт 32 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газарт "НҮБ-ийн цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд алба хаагчийг томилон ажиллуулах" хүсэлтийг тавьж хамтран ажилласаны үр дүнд 2016 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагаас сонгон шалгаруулалтад бэлтгэх сургалтыг анх удаа бие даан 56 алба хаагчийн хамруулан зохион байгуулан, сонгон шалгаруулалтад хамруулж, 14 алба хаагч тэнцсэнээс одоогийн байдлаар НҮБ-ын цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд 4 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 20 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 22 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 23 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29