​СУВИЛАГЧ Ж.УРАНЧИМЭГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ 50 ХУВЬ ХӨНГӨЛӨХӨӨР БОЛСОН БАЙНА


Хорт хавдраар өвчилсөн сувилагч Ж.Уранчимэгийн Энэтхэг улсад эмчлүүлэх зардлыг 50 хувь хөнгөлөхөөр боллоо.Гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүртэй тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах "Сувилагчийн үнэний өчил" хандивын тоглолт өчигдөр Улаанбаатар паласын концертын их танхимд боллоо. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ.ЭМЯ-наас санаачлан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулсан уг тоглолтыг урлаг соёлынхноос гадна эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчид дэмжин үзэхээр цугласан юм.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, сувилагч Ж.Уранчимэгийн эмчлүүлэх гэж буй Энэтхэг улсын Фортис эмнэлэгт эмчилгээний зардлаас тодорхой хувь хөнгөлж, туслахыг хүссэн захидал бичсэн. Үүний хариуд тус группээс сувилагчийн эмчилгээний зардлаас 50 хувь хөнгөлөхөөр болсон таатай мэдээллийг ирүүлжээ. Хандивын тоглолтын үеэр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар энэхүү мэдээг танилцуулж, эрхийн бичиг гардуулав. Мөн тус яамны гадаад эмчилгээний комисс хуралдаж, эрүүл мэндийн сайдын тушаалаар эмчилгээний зардалд зориулж 5 сая 400 мянган төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон төдийгүй ЭМЯ-ны харьяа байгууллагын бүх ажилчид хандивын тоглолтын билетийг худалдан авч, сэтгэл зүрхээрээ дэмжсэн юм. Тоглолтын билет 100 хувь борлогдсон бөгөөд тоглолтын орлого 50 гаруй сая төгрөг болжээ. Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 20 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 22 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 23 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29