​ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЖУРМЫН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул оролцож, 4 дэх удаагаа шинэчлэгдэн батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах" журмын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар зарласан УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн болон шүүгчийн гурван сул орон тоонд зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн, Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шинэ журмын дагуу явагдаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад 140 орчим нэр дэвшигчид бүртгэгдэн хамрагдлаа. Сонгон шалгаруулалтын суурь шалгалтын хүрээнд бичгийн болон ярилцлагын шалгалт явагдаж дууссан. Одоо нэр дэвшигчийн намтар судлах ажиллагаа үргэлжилж байна. Суурь шалгалтын үнэлгээ гарсны дараа 60 ба түүнээс дээш үнэлгээ авсан нэр дэвшигчид тусгай шалгалтад хамрагдана" гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан 4 дэх удаагийн шинэчилсэн найруулга бүхий "Шүүгчийг сонгон шалгаруулах" журамд орсон гол өөрчлөлтүүдийг танилцууллаа.

"Шүүгчийг сонгон шалгаруулах" журамд дараах гол өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт жилд 2 удаа зохион байгуулагдахаар болсон. Ингэснээр сул орон тоо гарсны дараа биш сул орон тоо гарахаас өмнө шалгалтын ажиллагаа урьдчилан явагдаж, тухайн орон тоонд томилогдох хуульд заасан болзол, шаардлага хангасан нэр дэвшигч бэлэн болсон байх бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд богино хугацаанд нэр дэвшигч томилогдох боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн нэр дэвшигч шүүгчээр ажиллах ёс зүй, зан чанарын болон мэдлэг, ур чадварын шалгалтын хүрээнд хоёр багц шалгалтад буюу "суурь" болон "тусгай" шалгалтад оролцох бөгөөд "шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөв"-ийн шалгалтад тогтоосон босго оноо буюу "60" онооноос бага оноо авсан нэр дэвшигч "шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар"-ыг шалгах шалгалтад оролцох эрхгүй болно. Нэр дэвшигчийн ёс зүй, зан төлөвийг шалгах шалгалтын төрөлд "намтар судлах" шалгалт шинээр нэмэгдэж орсон. Энэ шалгалтын хүрээнд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн хуульд заасан чиг үүргийн дагуу нэр дэвшигчийн өнгөрсөн хугацааны намтар, түүх ёс зүйн төлөвшил, харилцаа хандлагыг судалж, дүгнэлт гаргах хэлбэрээр хэрэгжихээр тусгагдсан.

Шинэчлэгдсэн журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар шалгалтад тэнцсэн нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагдаж, шүүгчээр ажиллахад шаардлагатай ур чадвар эзэмших давуу тал болохыг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул хэллээ. Мөн шүүгчид нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг тэрбээр мэдээллийн төгсгөлд онцлов. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарлаж байгаа бөгөөд тухайн нэр дэвшигчтэй холбоотой, шаардлага хангасан мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хороо хүлээн авч байгаа гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 20 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 22 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 23 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29