​ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН НАЙМАН ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА ГЭЛЭЭ


ЦЕГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан, "Ice top" хамтлагийн дуучин Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан талаарх мэдээлэл гарсан.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Б.Баатархүү "ЦЕГ-ын хар тамхитай хэлтэс он гарсаар олон ажлыг зохион байгуулж, таслан сэргийлэх ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа. Тавдугаар сарын байдлаар хар тамхитай тэмцэх хэлтэс 21 холбогдчтой найман хэргийг илрүүлэн шалгаж байна.
2018 оны тавдугаар сарын 04-05-нд шилжих шөнө хар тамхины хэргээр шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан 48 настай Ч, 29 настай П-тэй хамтран хар тамхи хууль бусаар олж авч тээвэрлэж байхад саатуулан баривчилсан. 48 настай Ч нь 2018 оны хоёдугаар сард мөн хар тамхины хэргээр ял эдлээд гарч ирсэн бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдсон байна.Мөн 2018 оны тавдугаар сарын 22-ны өдөр хар тамхины төрлийн ургамалыг хууль бусаар гэртээ ургуулсан иргэн 23 настай Б, 28 настай П нарыг мөн гэрээс нь баривчилсан. 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын иргэн О, 36 настай Т, А нарыг мөн хар тамхины хэргээр баривчилсан. Сэжигтэн Т,А нар мөн өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байсан хүмүүс байгаа" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 20 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 22 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 23 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29