Гадаад харилцааны яамнаас өчигдөр "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хэтийн төлөв: Монгол Улсын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.
Мөн үе үеийн гадаад хэрэг хариуцсан сайд нар, аюулгүй байдал, стратегийн мэргэжилтнүүд, гадаад харилцааны багш нар, ахмад дипломатчид оролцож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь одоогийн оролцоо, энэ байгууллагын хэтийн төлөвийн асуудлаар ярилцсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна