​ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦЫГ ӨРГӨТГӨХ ТАЛААР ЯРИГДАЖ БАЙНА


Хүн ам өсч, техник технологи хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлага бий болдог. Тухайлбал, манай улсын эрчим хүчний хэрэглээ 2013 оноос хойш 16 хувиар нэмэгджээ. Энэ хэрээр цахилгаан станцуудыг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байгаа ч эрчим хүчний өнөөгийн байдал хүндрэлтэй хэвээр байгааг салбарын сайд нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Мөн нийслэлийн гэр хорооллын айлуудыг цахилгаанаар халааж, агаарын бохирдлыг бууруулахын тулд эрчим хүчний хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлага тулгарч буй. Тиймээс айл өрх, албан байгууллагуудын цахилгааны хэрэглээг бүрэн хангахын тулд эрчим хүчний гол эх үүсвэр болох Дулааны III, IV цахилгаан станцуудыг өргөтгөх талаар Засгийн газрын төвшинд ярих болжээ.

Ингэхдээ ОХУ-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах 100 тэрбум рублийн зээлийн тодорхой хэсгийг дээрх цахилгаан станцуудыг өргөтгөх ажилд зарцуулах бололтой. Эдгээр цахилгаан станц нь манай улсын эрчим хүчний хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг бөгөөд насжилтын хугацаа нь дууссан учир өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай аж. Тодруулбал, III цахилгаан станц 50 жил, IV цахилгаан станц 35 жилийн насжилттай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 4 минутын өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 21 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 23 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29