​Ц.НЯМДОРЖИЙН АМЬДАРДАГ ТҮРЭЭСИЙН БАЙРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ


"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийн хурал хийх болгондоо сайд Ц.Нямдоржийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлж, хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдсэн байдаг юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, гавьяат хуульч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг тав дахь удаагаа хашиж буй Ц.Нямдоржийн эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг, 14 орон сууцны эх үүсвэрийг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байна. Түүний хүсэлтийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ц.Нямдоржийг шалгаж байгаа талаар албан бичгээр хариу хүргүүлжээ. Уг бичигт "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн нутаг дахь Bella vista хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа" хэмээн дурджээ. Мөн хэргийг шалгаж дуусаад холбогдох бүх мэдээлийг өгнө гэдгийг ч дурджээ. Тэгвэл Ц.Нямдорж сайд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо түрээсийн байранд амьдардаг хэмээн удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд хэний түрээсийн байранд амьдраад байгааг нь мөн гэр бүлийнх нь нэр дээр байдаг бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг нь шалгаж байгаа юм байна. Хамгийн гол нь шударгаар шалгаж, шударга үнэн мэдээлэл өгөхийг дээрх ТББ-ын гишүүд хүсч буй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 минутын өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 21 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 23 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29