ПРОКУРОР БОЛОН ТЕГ-ЫН МӨРДӨГЧ БАЙСАН ХҮМҮҮС ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ДАХИН ХОЛБОГДЖЭЭ


Өнгөрсөн баасан гаригийн орой Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай байхад нь саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагийн үед тэднийг автомашиндаа мансуурсан байдалтай байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай хэлтсээс саатуулах арга хэмжээ авсан байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын биед хийсэн шинжилгээгээр мансууруулах төрлийн "мөс" хэмээх бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Улмаар тэдний автомашин болон орон гэрт нэгжлэг хийж, биедээ авч явсан "мөс" /ICE/-ийг нь хураан авсан байна. Тэд хэдий хэмжээний "мөс" авч явсан тодорхойгүй байгаа юм.

Олон нийтийн мэддэгчлэн Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү бөгөөд түүний төрсөн дүү Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр юм. Х.Тамирын хувьд Б.Амарбаясгалантай их сургуульд хамт суралцаж байсан найз нөхдийн харилцаатай нэгэн аж. Одоогийн байдлаар Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг батлан даалтад гаргаж, гадуур шалгаж буй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 минутын өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 21 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 23 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29