МОНГОЛ, ТАЙВАНИЙН 17 ДАХЬ УДААГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО


Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Тайванийн Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран тавдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Тайванийн 17 дахь удаагийн Эдийн засгийн хамтарсан уулзалтыг амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн эдийн засгийн хамтарсан уулзалтын үеэр Монгол, Тайванийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид эдийн засгийн асуудал эрхэлсэн төвийн болон орон нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 180 гаруй оролцогч нэгэн дээвэр доор хуран чуулсан бөгөөд Монгол, Тайванийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох бизнес уулзалтуудыг зохион байгуулав. Урьдчилан тооцоолж буйгаар хоёр талын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд хэдэн сая орчим ам.долларын үнийн дүн бүхий бизнес хамтын ажиллагааг өрнүүлэх далд нөөц бололцоо оршиж байна.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав нээж хэлсэн үгэндээ "Монгол, Тайванийн Эдийн засгийн хамтарсан уулзалтыг 2001 оноос зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн 10 гаруй жилийн туршид Монгол, Тайванийн хоёр тал энэхүү тогтолцоогоор дамжуулан харилцан бие биеэ танин мэдэж, хамтран ажилласаар байгаа төдийгүй энэхүү тогтолцоо нь мөн хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааны өсөлтөд түлхэц үзүүлж, худалдаа эдийн засгийн харилцааг хурдасгаж чадсан" гэв.

Б.Лхагважав цааш хэлэхдээ Монголын эдийн засагт өнгөрсөн оноос эхлэн өсөлт гарч эхэлсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл ч сэргэх хандлагатай байгаа ба ирэх гурван жилийн хугацаанд эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалсан хэвээр байна хэмээн таамаглаж байна хэмээв.

Энэ удаагийн эдийн засгийн хамтарсан уулзалтад Улаанбаатар хотоос төдийгүй Булган, Сэлэнгэ, Дорноговь, Орхон, Хэнтий, Дорнод, Дархан-Уул аймгийн төрийн албаны төлөөлөл, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон бөгөөд үүнээс монголчууд аж ахуй, бизнес эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгааг харж болох юм.

Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монголын асуудал эрхэлсэн комиссын дарга Гуо Лин Ү хэлсэн үгэндээ Тайвань, Монголын гадаад худалдааны нийт эргэлт 2016 онд 2.5 дахин өссөн бөгөөд тайвань бизнес эрхлэгчид Монгол улсад явуулж буй бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна хэмээв. Тэрээр мөн хэлсэн үгэндээ Монгол Тайванийн үйлдвэрлэлийн салбарууд харилцан бие биеэ нөхөж болохуйц, өөр өөрийн давуу талуудтай бөгөөд Монгол орон нь арвин баялаг байгалийн нөөц баялагтай ба Тайвань нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах тал дээр арвин туршлага хуримтлуулсан. Хоёр тал үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж чадвал олон улсын зах зээл дээр хамтдаа нэвтэрч, хоёр орны ард иргэд хамтдаа амжилтад хүрэх боломжтой юм гэв. Үүнээс гадна Тайванийн Экспорт импортын банкны зүгээс Монгол оронд зориулан 20 сая ам.долларын санхүүжилтийн зээлийн шугам нээсэн бөгөөд Тайваниас чанартай, шилдэг сайн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдаж авах сонирхолтой байгаа Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг энэхүү зээлийн санхүүжилтийг ашиглан, Тайваниас худалдан авалт хийхийг уриалав.

Энэ удаагийн Монгол, Тайванийн Эдийн засгийн хамтарсан уулзалтын хүрээнд хүнс боловсруулах, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, харилцаа холбоо, мэдээллийн технологи, ухаалаг хот зэрэг асуудлаар танилцуулга, мэдээлэл хийгдсэн төдийгүй Тайвань орон хэрхэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн туршлага болон мэргэжлийн боловсролыг хөгжүүлсэн туршлага зэргээс хуваалцсан болно. Мөн энэхүү эдийн засгийн хамтарсан уулзалтын нээлтийн ажиллагааны үеэр Тайванийн Гадаад худалдааны нийгэмлэгийн Дэд дарга Жуан Шуо Хань болон МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав нар хоёр талыг төлөөлөн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр цаашид хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 15 минутын өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 21 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 23 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29