Энэ сарын 27-ны өдрийн 12:12 цагт Онцгой байдлын газарт "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 72 дугаар байрны цахилгаан шатанд М (12 настай, эрэгтэй) гацсан байна гэсэн дуудлага иржээ. Энэ дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар 7 км зам туулан, 12:28 цагт очиж, 10 минут ажиллан, хүүг гарган авч аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна