​ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Трайан Лаурентий Христеаг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайдаар томилогдсонд Трайан Лаурентий Христеад баяр хүргээд Монгол Улсын Засгийн газар өөрийн "гуравдагч хөрш" Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглэв.

Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга Элчин сайдтай Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, 2018 онд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ярилцав. Талууд энэ оны 4 дүгээр сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 18 дугаар хуралдааны үеэр ярьсан зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлд нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 11 дүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарахыг Элчин сайдаас хүсэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 15 минутын өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 21 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 23 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29