ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


Төрийн аудитын байгууллага нь 2017 онд Төрийн аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон дэвшүүлсэн зорилт, жилийн үйл ажиллагааны болон аудитын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг бүрэн хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явууллаа.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Төрийн аудитын байгууллага 2017 оныг Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгон өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд үндсэн 7 том зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллалаа.

Төрийн аудитын байгууллага Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 01 дүгээр тогтоолоор баталсан орон тооны дээд хязгаар болох 389 ажиллагсадтайгаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаас 312 буюу 80.2 хувь нь аудитын үйл ажиллагааг гүйцэтгэж, 77 буюу 19.8 хувь нь удирдлага болон дэмжих үйлчилгээ үзүүлэх хэсгийг бүрдүүлэн ажиллаж байна.

Төрийн аудитын байгууллагын 2017 оны үндсэн үйл ажиллагаа, түүний үр дүнг товч тоон үзүүлэлтээр харуулбал:

Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167, нийтдээ 3556 аудит хийжээ.

Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдсөн байна.

Төрийн аудитын байгууллагын ажилтнууд 22.4 тэрбум төгрөгийн акт тогтоож, тухайн онд 11.0 тэрбум төгрөгийн актыг барагдуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 29 минутын өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 21 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 23 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29