​ЛАМ НАР ТӨВ ТАЛБАЙД ЖАГСЛАА


Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ жил Их Дүйчэн өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэж байна. Өчигдөр Д.Сүхбаатарын талбайд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран "Хүндэтгэлийн жагсаал" хийлээ. "Амар амгалан" нэртэй баярын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Баярын арга хэмжээг зөвхөн шашны талаас бус нийгэмд зөв хандлагыг уриалах, хүнлэг энэрэнгүй байх, бясалгал үйлдэхийг уриалж байгаа юм. Бурхан багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүр үзүүлсэн 3 үйл явдал давхацдаг Их Дүйчэн өдрийн Бурханы шашин дэлгэрсэн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү арга хэмжээний хүрээнд Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгуулах юм. "Бурханы ариун нандин ринсрэлд мөргөн залбирахын утга учир нь хүн сэтгэл санаагаа ариусгах, оюун ухаанаа хөгжүүлж, оюун ухааны гайхалтай түвшинд хүрэх зорилго болоод зогсохгүй муу заяаны зовлонгоос гэтлэн аливаа гай тотгор, өвчин зовлонгоос ангижирч, ажил vйлс нь дэвжин дээшлэх гайхалтай учрал тохиол тохиодог" гэж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 54 минутын өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 21 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29