НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ШИНЭЧИЛСЭН ТОГТООЛ ГАРГАЛАА


НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал 2018 оны 5 сарын 23-ны өдрийн үдээс хойш хуралдаж Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс-Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байрны асуудал/, Итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай, Ой тэмдэглэн өнгөрүүлэх, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах тухай болон Төрийн шагналд тодорхойлж уламжлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/ саналыг НӨХГ-ын дарга Ч.Однасан танилцууллаа.

Анх нийтийн тээврийн нэгтгэл байгуулагдахад тавигдсан зорилтууд биелээгүй ба үүнд удирдах албан тушаалтны тоо нэмэгдэж, өмнөх 3 бааз дээр нэмж "Зорчигч тээврийн нэгтгэл" гэсэн дахин удирдах том бүтэц бий болсноос удирдлагын хэт төвлөрөлт бий болж ажлын уялдаа холбоо муу, оновчгүй, шуурхай удирдлагаар хангах нөхцөл алдагдсан. Үргүй зардал нэмэгдэж, удирдлагын шат дараалсан дамжлагын улмаас иргэдэд үзүүлэх нийтийн тээврийн шуурхай байдал алдагдахад нөлөөлж мөн сэлбэг хэрэгсэл, материалын зардал нэмэгдэж, түүнд тавих хяналт тодорхой байдлаар суларсан гэх зэрэг шалтгааны улмаас "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын харъяа 3 дугаар бааз /хуучнаар "Автобус-3"/ - ын хөрөнгө, бааз суурин дээр тулгуурлан нийтийн тээврийн үйлчилгээний "Зорчигч Тээвэр гурав" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах санал боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар оруулж ирсэн гэв. Тэргүүлэгчдийн зүгээс анхнаасаа судалгаа тооцоогүй асуудалд хандаж, 4 жилийн өмнө нэгтггэчихээд одоо буцаагаад салгаж байгаа нь буруу гэдгийг сануулж, цаашид шинээр байгуулагдах "Зорчигч Тээвэр гурав" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг санхүүгийн болон үйл ажиллагааны доголдол гаргахгүйгээр ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож "Зорчигч Тээвэр гурав" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

НӨХГ-ын дарга Ч.Однасан 1999 онд баригдаж ашиглалтанд орсон, нийслэлийн өмчид 29 сая төгрөгийн өртөгийн бүртгэгдсэн боловч цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс-Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байртай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй болсон тухай дүгнэлтийг танилцуулсны дараа тэргүүлэгчдийн хурлаас тус барилгыг актлах нь зүйтэй гэсэн тогтоол гаргалаа.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Газрын итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай асуудлыг НГА-ны дарга Э.Болорчулуун танилцууллаа. Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтоох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийн тухайд БХБ-ын сайдын 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 15-р тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны үнийн анхны үнийг тодорхойлох аргачлал шинэчлэн батлагдсан. Уг аргачлалд зааснаар Нийслэл, аймаг, сумын ИТХ нь Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтооно гэсний дагуу НИТХ-д газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг батлуулахаар саналаа оруулж байна. Шинэ итгэлцүүрийн төслөөр хотын бүс бүрт газрын дуудлага худалдааны үнэлгэгэ ялгавартай тогтоох байдлаар тусгасан. Энэ өөрлөлтөөр нийслэл хотод газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны үнэ 440 төгрөгөөс 176.000 төгрөг болж байгаа гэв. Тэргүүлэгчдийн хувьд дуудлага худалдааны анхны үнэ багасаж орж ирж байгаа сайшаагаад, нийслэлийн газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүс, солбилцол, газрын зааг хязгаарын зургийг хавсралтад заасны дагуу баталлаа. Ингэснээр нийслэлийн хотын 9 дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны үнэ газрын байршил, бүсчлэлээс хамааран өөр өөр байхаар болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 16 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 16 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 16 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 16 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 18 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02