ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛД ОРСОН ДӨРВӨН НАСТАЙ ОХИНЫ БИЕ САЙЖИРЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА


Энэ сарын 5-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 48 дахь хагалгаагаа дөрвөн настай Ц.Энхномин охинд амжилттай хийсэн билээ. Охины биеийн байдал сайжирч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн хэлэхдээ "Дөрвөн настай охинд ааваас нь элэг авч шилжүүлэн суулгасан. Охин маань анх төрөхдөө цөсний зам нь битүү төрсөн юм билээ.

Мэс засалд орохын өмнө үүдэн үений даралт ихсэх хам шинжтэй, улаан хоолойн судас нь өргөссөн, цус алдах өндөр эрсдэлтэй, дэлүү нь томорсон, цөсний зогсонгишилтой, шарлалттай, цусны бүлэгнэлт маш муу, биеийн байдал хүнд байсан. Хагалгааны явцад эрсдэл гараагүй, хагалгаа 14 цаг үргэлжилсэн. Охины биеийн байдал нь сайжирч, 20 хоноод эмнэлгээс гарлаа" хэмээн ярьжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын багийнхан 2011 онд анх БНСУ-ын Асан төвтэй хамтарч элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш 50 дахь элэг шилжүүлэн суулгах мэс заслаа маргааш 04:30 цагт хийх юм байна. Өвчтөн 44 настай, эрэгтэй бөгөөд донор нь төрсөн дүү нь ажээ.

emneleg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 1 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 19 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 22 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29