СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЕС ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН СУУЛТ ЗОГСЧЭЭ


Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байсан юм. Ес хоног үргэлжилсэн суулт өчигдрөөс зогссон байна.

МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, "Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэх шуурхай ажлын хэсэг байгуулсан. Тиймээс төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэх зорилго бүхий ажил хаялтын өмнөх суулт ес хоног үргэлжилж, өчигдөр зогссон. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол хүний ажлын байрыг тогтвортой, баталгаатай байлгах, амьдралын түвшинг дээшлүүлэх чиглэлд Засгийн газар, МҮЭХ, ОУХБ нягт хамтран ажиллах болно" гэсэн тайлбар өглөө.

Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх бодлого баримтлан ажиллаж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дурьдаад, "Өчигдөр буюу энэ сарын 23-нд Сангийн сайд болон ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж, хөрөнгө , санхүүгийн нөөц бололцоог тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2018-2020 онд нэмэх боломж, бололцоог бүрдүүлэх болно" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 16 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 16 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 16 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 16 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 18 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02