БАССЕЙН, САУНУУДЫН УС НЯНГИЙН БОХИРДОЛТОЙ ГАРЧЭЭ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн гуравдугаар сарын 12-наас дөрөвдүгээр сарын 20 хүртэл, саун бассейны газруудад шалгалт хийжээ.

Шалгалтад Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 14 саун, 7 халуун ус, 10 усан бассейн хамрагдсан байна.

Сауны газруудаас 14.2% нь бага, 85.7% нь дунд эрсдэлтэй, усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангаас 50% нь бага эрсдэлтэй, 50% нь дунд эрсдэлтэй, "Халуун усны газруудаас 85.7% нь дунд, 14.2% нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Харин илэрсэн нийтлэг зөрчлийн тухайд гэвэл, дотоодын хяналт тавих журам тогтоож, мөрдөж ажиллаагүй. Усан бассейн, спорт сургалтын төвүүд дотоодын хяналтын лабораторигүй нь Сауны газруудын барилга байгууламжууд нь батлагдсан зураг төслөөр баригдаагүй, барилгын суурин давхрын хийц өөрчилж, үйл ажиллагаа явуулж байна.

Үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй жилд нэг удаа хамрагдсан үзлэгийн дэвтэртэй боловч, эмчийн тамга тэмдэг, гарын үсэг зөрөөтэй хуурамч бичиг баримттай байгаа нь үйлчлүүлэгч нарын дунд арьсны болон амьсгалын замын халдварт өвчнийг тархаах нөхцлийг бүрдүүлж байна.

Угаалга цэвэрлэгээний байдалд лабораторийн шинжилгээ хийхэд БГД-ийн "Усан спорт сургалтын төв", Түмэн занги ХХК-ийн "Говь" саун-ы усан бассейн, Максложинг ХХК-ийн "Рамада саун"-ы чийрэгжүүлэх усан сан, МЧБС ХХК-ийн "Соёл саун"-ы чийрэгжүүлэх сангийн ус нянгийн бохирдолтой.

"Нарантуул шейл ойл" ХХК-ийн бассейн, "Халиун төгөл" ХХК-ийн бассейны ус нь үлдэгдэл хлор бага гарсан. Усан бассейн, чийрэгжүүлэх усан сангийн усанд гэдэсний бүлгийн савханцар илэрсэн нь тухай газрын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, үлдэгдэл хлор зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага гарч байгаа нь бассейны усыг байнгын эргэлтэд байлгах шахуурга, шүүлтүүр болон халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийн эргэлт, усан сангийн ус бүрэн солигдох хугацаа шаардлага хангахгүй байгаатай холбоотой.

Саун, халуун усны ажлын байрны эд хогшил, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл / үйлчилгээнд хэрэглэгдэж буй шаахай, амралтын хувцас, гар нүүрийн алчуур/ зэргээс нийт 14 газраас 99 арчдас авсан. 12 газрын 79 арчдасны 15 буюу 18.9 %-д гэдэсний бүлгийн савханцар E.Coli илэрсэн нь дээрх газруудын цэвэрлэгээ, халдвар хамгааллын дэглэм шаардлага хангахгүй байгааг харуулж байна. Мөн дээрх газруудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сангийн бүрдүүлэлт муу.
19 газрын үйлчилгээний ажиллагсад нь хувийн дугаар бүхий энгэрийн тэмдэггүй, үйлчилгээний онцлогт тохирсон зориулалтын ажлын хувцасгүй, Зөөлөн эдлэл угаах угаалгын өрөө нь эрүүл ахуйн урсгал буруу, цэвэр бохир хэрэглэл нэг дор байрласан, өрөөний хана, тааз мөөгөнцөрдсөн. Саунд орж болохгүй өвчнүүдийн заалтыг ил бичиж байрлуулаагүй байжээ.

Тиймээс Зөрчил гаргасан 10 аж ахуй нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, есөн аж ахуй нэгжид албан даалгавар, 12 аж ахуйн нэгж, хоёр иргэнд нийт 5.500.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 16 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 16 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 16 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 16 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 18 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02