ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ АШИГЛАНА


Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч NSDevil байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авахад зориулан тусгай програм хангамж суулгасан 30 таблетийг дагадлах хэрэгслийн хамт ЭМХТ-д хандивллаа .

Энэхүү таблетууд нь шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өгөх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ дуу, дүрсний өндөр нарийвчлал бүхий мэдээллүүдийг дамжуулах, шалгалт, сургалтанд ашиглах чадамжтай юм.

Эдгээр таблетуудыг Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авахад төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалтуудад ашиглах нь ихээхэн үр дүнтэй байдаг байна. Төхөөрөмж дээр суурилуулсан програм хангамжаар зүрхний цохилт, уушигний чимээ болон ЭХО, MRI зэрэг зураг, дүрсийг оруулах, өвчний түүх үүсгэн асуулт бэлтгэх зэргээр нэмэлт мэдээлэл, хичээлүүд оруулан ашиглах өргөн боломжтой юм. Уг төхөөрөмжийг БНСУ-ын томоохон анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургуулиуд сургалт, шалгалтандаа ашиглахаас гадна эмч, мэргэжилтнүүдийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг авдаг юм байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв одоогоор эдгээр төхөөрөмжүүдийг туршилтын журмаар үйл ажиллагаандаа ашиглан цаашдаа олон улсын түвшинд хүрсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн шалгалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авдаг болох нөхцлийг бүрдүүлэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29