МИАТ, ИНЕГ-ЫН ДАРГА НАРЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ


МҮБХ-ны удирдлагууд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Учир нь ИНЕГ нь маргааш буюу энэ сарын 25-нд "Аваргуудын нэрэмжит үндэсний бөх"-ийн барилдаан зохион байгуулах гэж байгаа. Ингэхдээ хүчин төгөлдөр бус тамга тэмдэг ашиглаж буй Ц.Магалжав, Б.Сайнбаяр нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь төсвийн мөнгийг хууль бусаар үрэн таран хийж байгаа үйлдэл гэж тэд үзсэн юм.

Тиймээс тус газрын удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн Авлигын эсрэг гэмт хэргийн 22.1-т зааснаар Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.7-д зааснаар Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, 22.8-д зааснаар Төсвийн хөрөнгийг зориулалтын бусар зарцуулах, 22.9-д зааснаар Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар АТГ-т гомдлоо хүргүүлсэн байна.

Гомдолдоо "Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол, Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолын дагуу Р.Нямдорж гэгч нь "Монголын Үндэсний Бөхийн Холбоо" ТББ-г хууль бусаар 20 орчим жил удирдсан нь тогтоогдсон бөгөөд 2017 онд арга буюу Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас дээрх 6 удаагийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, МҮБХ-ны Их Эе-ийг зарлан хуралдуулж Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон.

2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 670 тоот шийдвэрээр Монгол Улсын Үндсэн Хуулийн 50-р зүйлийн 50.2, Шүүхийн тухай хуулийн 32-р зүйлийн 32.1, Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуулийн 8.1.7-д заасныг үндэслэн Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын хууль бусаар хэрэглэж байгаа тамга, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-ны гэрчилгээнд МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бүртгэж, тамга олгосон байдаг.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга Г.Батбаяр, МИАТ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Д.Баттөр нар нь "Монголын Үндэсний Бөхийн Холбоо" ТББ-ын нэрийг хууль бусаар ашиглан, иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх замаар хууль бус бөхийн барилдаан зохион байгуулах үйл ажиллагаа явуулж байгаа Ц.Магалжав нарын этгээдүүдтэй Хамтран ажиллах гэрээ хийж Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг 2018 оны 5-р сарын 25-ны өдөр хууль бусаар зохион байгуулахаар, уг барилдаанд зориулж төсвөөс, татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг хууль бусаар гаргуулж дээрх этгээдүүдэд олгосон үйлдэл нь Эрүүгийн Хуулийн 22.1-д заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-т заасан Хахууль авах, 22.8-д заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Албан ёсны МҮБХ ТББ нь өөрсдөө Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах санхүүгийн болоод техникийн хангалттай хүчин чадалтай байхад заавал төсвийн, татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний мөнгийг жил бүр дээрх этгээдүүдэд өгч, улсыг хохироож байгаа үйлдлийг шалгаж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, дээрх албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, хариуцлага тооцож, дахин улсыг хохироож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдүүдэд өгөх гэж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэн даруй таслан зогсоож өгнө үү"

Дараах нотлох баримтуудыг хавсралтаар хүргүүлж байна.

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр
  2. Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал
  3. Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол
  4. Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр
  5. Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал
  6. Улсын Дээд Шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоол
  7. 2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 670 тоот шийдвэр
  8. Монголын Үндэсний Бөхийн Холбооны улсын бүртгэлийн гэрчилгээ/гэрчилгээний хойд 2018 оны 4-р сарын 03-ны өдөр Л.Чинбатыг тэргүүнээр бүртгэсэн

МҮБХ ТББ-ын дэд тэргүүн Ц.Төмөрсүх

МҮБХ ТББ-ын Цэцдийн Зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29