АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЛАА


Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс "Аюулгүй хөдөлмөрийн үндэс" ТББ болон ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх даавуу, материал болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартуудыг шинэчлэн боловсрууллаа.Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2018 оны 4-р сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлуулсан байна.

Онцгой байдлын байгууллагын уурхайн аврах ажиллагааны хувцас хэрэглэлийн техникийн шаардлага MNS 6711:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ноосон болон сүлжмэл хувцасны материалд тавих шаардлага MNS 6710:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үслэг, арьс ширэн эдлэлийн материал Техникийн шаардлага MNS 6709:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн гутал Техникийн шаардлага MNS 6708:2018,Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёслолын болон албаны хувцасны даавуунд тавих шаардлага MNS 6707:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хээрийн хувцасны даавуу. Техникийн шаардлага MNS 6706:2018 гэсэн стандартуудаар батлуулсан юм.

Хувцасны стандартыг алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг судлан, ажлын байранд нь өмсөж хэрэглэж буй хувцас хэрэглэлийн эдэлгээний байдлыг үнэлж дүгнэн, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хувцас хэрэглэлийн даавуу материалын стандартыг судалсны үндсэн дээр боловсруулжээ.

Мөн Онцгой байдлын байгууллагын уул уурхайн аврах ажиллагааны тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартыг боловсруулж, өвөл, зуны загвар дизайныг гарган, үйлдвэрлэх техникийн баримт бичгийг боловсруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29