С.БАЯРЫГ АТГ ДАРАМТАЛСАН УУ” СЭДВЭЭР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙНЭ


09:00 цагт: Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд "МОНГОЛ КИНОНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР" кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар болно.

09:00 цагт: Жил бүр зохион байгуулагддаг "Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн үндэсний есдүгээр чуулган Чингис зочид буудалд болно.

09:00 цагт: МХЕГ-ын хурлын зааланд импортоор орж ирж байгаа үр, ургамал хамгааллын бодисын талаар сургалт зохион байгуулна. Сургалтад ХХААХҮЯ, МХЕГ, аж ахуйн нэгж, иргэд оролцоно.

10:00 цагт: "Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь" сэдэвт семинар Blue sky зочид буудлын Topaz танхимд болно.

10:00 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачилсан "Хандлагаа өөрчилье" багц ажлын хүрээнд "Ногоон паспорт" аян хэрэгжиж байна. Аяны хүрээнд Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд "ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛАХ ЭХНИЙ ХАЙРЦГИЙГ байршуулна.

10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. Хурлаар бассейн, саун, халуун усны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай хэлэлцэнэ.

11:00 цагт: "Гүйе! Түүе!" уриан дор ногоон бүсийн сайн дурын цэвэрлэгээ хийх аяныг өрнүүлэх гэж байгаа талаар Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийнэ. Утас: 325044, 9712-5557 / 9812-5557.

11:00 цагт: Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх гэж байна. Хаана: Баянбүрдийн тойрог дээш өгссөн зам дагуу

11:00 цагт: Төрийн ордны В танхимд Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралтай. Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер нар оролцоно.

11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "С.Баярыг АТГ дарамталсан уу?" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: АТГ-н Олон Нийтийн төвийн №105 тоотод

11:00 цагт: Ард түмний итгэл зүтгэлээр мөнгө нь босож Элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлгэсэн 5 настай Энхномин охины бие тэнхэрч нэгдүгээр эмнэлэгээс гарах гэж байна.

13:00 цагт: Үндэсний Батлан хамгаалахын их сургууль дээр "Мэдээллийн аюулгүй байдал: онол практикийн тулгамдсан асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

14:00 цагт: "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл" ээлжит 15 дахь уулзалт НҮБ-ын байрны 3-р давхарт болно.

16:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

17:00 цагт: "ГОВИЙН ДОМОГ" уран сайхны киноны нэрэмжит өдөрлөг Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29