​МҮБХ-НЫХОН МИАТ, ИНЕГ-ЫН ДАРГА НАРЫГ ТӨСВИЙН МӨНГӨ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛСАН ГЭЖ ҮЗЛЭЭ


ИНЕГ энэ сарын 25-нд буюу баасан гаригт "Аваргуудын нэрэмжит үндэсний бөх"-ийн барилдаан зохион байгуулах гэж байна. Ингэхдээ Р.Нямдорж, Д.Данзан нартай хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ.Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын одоо хэрэглэж буй тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд элдэв үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн шүүгчийн захирамж гарсан. Гэтэл эдгээр хүмүүс нь энд тэндэхийн байгууллагуудтай барилдаан зохион байгуулан явж байгаа нь хууль бус үйлдэл, төсвийн мөнгийг хууль бусаар үрэн таран хийж байна хэмээн албан ёсны тамга тэмдэгтэй Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ныхон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарт шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа "Танай байгууллага "Монголын Үндэсний Бөхийн Холбоо" ТББ-ын нэрийг хууль бусаар ашиглан, иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулж байгаа тус холбоог төлөөлөх эрхгүй Ц.Магалжав, Б.Бат-Эрдэнэ нарын этгээдүүдтэй Хамтран ажиллах гэрээ хийж, Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр хууль бусаар зохион байгуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас хүсч, энэхүү шаардлагыг хүргүүлж байна" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29