​ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧИД ПЕНЬЯНД ОЧЖЭЭ


БНАСАУ солонгосын хойгийн нэгдмэл байдал болоод АНУ-тай хийх уулзалтын амлалт болгож энэ сарын 23-15-ны өдрүүдэд цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзаж, туршилтын талбайнуудаа идэвхгүй болгохоор шийдвэрлэснээ зарласан билээ. Төлөвлөгөөний дагуу Пеньяний цөмийн зэвсгийн туршилтын талбайнуудаа идэвхгүйжүүлэх үйл явцыг ойрын өдрүүдэд дэлхий даяар анхаарал тавин ажиглаж байна. Пеньяний зүгээс БНСУ, АНУ, БНХАУ, ОХУ болон Их Британи Умард Ирландын Вант Улсын сэтгүүлчдийн төлөөллийг тус ажиллагааны үеэр гэрч болон сурвалжлуулахаар урьсан байсан юм. Урилгын дагуу өчигдөр олон улсын сэтгүүлчдийн бүрэлдэхүүн бүхий онгоц Бээжин хотоос орон нутгийн цагаар 9. 40 цагт хөөрч, Хойд Солонгосын Вонсан хотын ойролцоо орших Калма нисэх буудалд газарджээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж буйгаар сэтгүүлчдийн багт Өмнөд Солонгосоос бусад улсын зочин сэтгүүлчид багтжээ. Пеньяний зүгээс Өмнөд Солонгосын санал болгосон сэтгүүлчдийн багт түүхэн үйл явцыг гэрчлэх албан ёсны зөвшөөрөл өгсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Сүүлийн тав хоногийн дотор Хойд Солонгос улс Өмнөд Солонгосын санал болгосон сэтгүүлчдэд хоёр удаа татгалзсан хариу өгөөд байгаа юм. Томилолтоор яваа олон улсын сэтгүүлчдийг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, өнөө өглөө Пунгери цөмийн туршилтын талбайд аваачих бөгөөд тэдэнд нийт зургаан туршилтын цэгүүдэд тэсэлгээ хийн, орох гарах гарцыг нь битүүмжлэх үйл явцыг зайнаас ажиглуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29