​УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ: СОШИАЛ ОРЧИНД МИНИЙ МУУГ ҮЗНЭ ГЭВЭЛ МАЙ ШҮҮ


Хөвсгөл аймгийн харьяат улсын харцага Г.Ганхуяг нэн ховор амьтдыг хууль бусаар агнаж, зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан асуудал өчигдрөөс эхлэн өндрөө авч элдвээр шүүмжлүүлж байна. Тэгвэл энэ зургандаа тэрбээр дараах тайлбарыг хийжээ. "Хөгшин буганууд согоонуудаа хээлтүүлж чадахгүй сувайруулдаг. Тэгсэн хэр нь залуу бугануудыг ойртуулдаггүй юм. Тиймээс байгалийн жамаараа хөгширсөн бугануудыг гадаадын анчинг урьж авчраад агнуулсан хэрэг. Агнуулах зөвшөөрлийг нь яамнаас өгөөд би дагуулж яваад сумын байгаль орчны байцаагч, цагдаагийн ажилтнуудын хяналт дор агнуулсан. Тэгэхээр үүнд ямар ч хууль бус зүйл, хулгайн ан гэх ойлголт байхгүй. Энэ бол зөвшөөрөлтэй ан. Эргээд тухайн гадаадын анчин сум орон нутагт мөнгө төлдөг. Энэ бугыг агнасан мөнгөний ихэнх хувь нь орон нутгийн байгаль хамгаалах сан, нөхөрлөлд ордог. Тэд бусад бугануудыг хамгаалж, өвс, хужир тавьж өгөх харилцан үүрэгтэй ажилладаг. Энэ бол ангийн менежмент. Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий. Хамтдаа зураг авхуулсан л төдий. Тэрнээс би агнаагүй юм. Монгол Гөрөөчин бүлгэм энэ зургийг олж авч пост тавьснаас болоод өнөөдөр энэ зураг фэйсбүүк,твитерээр намайг дэндүү урт насалтал харааж ерөөлөө шүү. Хүний мууг үзээд түүнээс кайф авдаг фэйсчид, твитерчид миний мууг үзнэ гэвэл ёстой май шүү " гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29