​ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ


09.00 цагт ОБЕГ-т "Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо, зохион байгуулалт" дадлага сургуулилтын нээлт болно.


09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хог хаягдлын менежментийн боловсрол олгох сургалт болно.

09.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд "Нээлттэй засгийн түншлэл:Монгол Улс" иргэний нийгмийн байгууллагын форум болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

09.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.

11.00 цагт Монголын хүүхдийн номын санд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, Гавьяат багш Л.Галмандахын нэрэмжит "Л.Галмандах сан"-гийн нээлт болно.

11.00 цагт Монголын залуучуудын холбооноос өөрийн байрандаа авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг олон нийтэд танилцуулна.

11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн адбан хаагчийн цалин, хөлсийг нэмэх тэмцлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шашны их сургуульд Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна эрүүл мэндийн ажилтнуудын ажил хаялтын өмнөх суулт үргэлжилнэ.

12.00 цагт "Хүүхэд залуусын 49-р гудамж театр"-т "Харанга" хамтлагийн уран бүтээлчид "Хайрла" тоглолтын талаар мэдээлэл хийнэ. Утас:95000999, 90152411

12.00 цагт Монгол банкны удирдлагууд өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт "Их Эзэн Чингис хаан" танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

09.00 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд ХНХЯ-наас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт зохион байгуулна.

10.00 цагт "Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлж, цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга зам, гарц, шийдэл" хэлэлцүүлэг болно.

11.30 цагт 2017 онд үйл ажиллагаагаараа манлайлсан яам, аймагт шагнал гардуулах ёслол болно.

14.00 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт "ХXI зууны эмэгтэйчүүд" төслийн удирдлагууд "Зууны 100 эмэгтэй"-г шалгаруулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29