ШАЛГАЛТЫН СОРИЛЫГ ВЭБ САЙТ ДЭЭР БАЙРШУУЛАН НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ БАЙНА


Энэ жил анагаах ухааны боловсрол олгох 12 их, дээд сургуулийг 3171 оюутан төгсөж ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсохоор тангарагаа өргөх гэж байна. Төгсөгчид ажлын байранд гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгдөг бөгөөд энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв зохион байгуулах юм.

Закадр: Тус төвөөс 5 сарын 21-ны өдөр Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын удирдлагуудтай төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах талаар уулзалт хийлээ. Уулзалтад ЭМХТ-ийн ерөнхий захирал Д.Ганцэцэг, ХНБЗА-ны дарга Б.Амарсайхан болон тус албаны мэргэжилтнүүдоролцож, төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын бэлтгэл ажил, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар мэдээлэл хийсэн юм.

Закадр: Энэ жилийн хувьд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилыг вэб сайт дээр байршуулан нээлттэй болгож шалгалт өгөх оюутан бүр орж танилцан, бөглөж шалгалтандаа бэлтгэх боломжийг бүрдүүлж байна.Ийнхүү шалгалтын сорил нээлттэй, цахим хэлбэрээр харах боломжтой болсноор оюутнуудад шалгалтанд бэлтгэхэд ач холбогдолтой төдийгүй шалгалтад тэнцэх хүний тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Зөвшөөрлийн шалгалтанд тэнцсэн төгсөгчдийн бүрдүүлсэн материалыг журамд заасан хугацаанд хүлээн авч, зөвшөөрлийн гэрчилгээ олгуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 3 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29