БЭЭЖИН ХОТЫН ТУРШЛАГЫГ СУДАЛНА


БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 5 сарын 14-16-ны өдрүүдэд Бээжин хотод ажлын айлчлал хийлээ.Айлчлалын эхний өдрийн өглөө Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны орлогч дарга ноён Жан Чанг, Бээжин хотын Байгаль хамгаалах газрын дарга хатагтай Ли Чжао Хуа нарын албаны хүмүүс НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй НИТХ-ын дарга С.Амарсайханд хандаж өөрийн урилгыг нь хүлээн авч, Бээжин хотод хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлэн, Бээжин хотод тавтай зочлохыг уриад хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд та бүхний энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ноён Ли Вэй хэлсэн үгэндээ "БНХАУ-ын төр засгийн газраас баримталж буй "Нэг бүс-Нэг зам" санаачилга болон Монгол улсын засгийн газрын "Хөгжлийн зам" бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд та бид хамтран ажиллах нь чухал юм. Энэ хүрээнд хоёр хотын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороо болон НИТХ нь өөр өөрийн хотуудын бодлогыг тодорхойлох, хотын хөгжлийн эрх зүйн гол баримт бичгүүдийг гаргадаг гэдгээрээ адил төстэй байгууллагууд юм. АТИХБХ нь 686 хурлын төлөөлөгчтэй, 57 тэргүүлэгчтэй, 2-3 сар тутамд тэргүүлэгчдийн хурал хуралддаг, чуулган нь жилдээ 1-2 хуралддаг.

Энэ удаагийн айлчлалаар та бүхэн манай хотын үйлдвэрлэл үйлчилгээ, санхүү эдийн засаг, хурдацтай хөгжиж байгаа дүүргүүд болон Бээжин хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс, байгаль орчин хамгааллын газар болон тээврийн зохицуулалтын хорооны үйл ажиллагааг судлан танилцах хүсэлтээ илэрхийлснийг би хувьдаа сонсоод эдгээр чиглэлд Улаанбаатар хот ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэж ойлголоо. Эдгээр чиглэлд Бээжин хотын АТИХБХ бодлогын олон зохицуулалт хийж, цөөнгүй баримт бичгүүдийг батлан гаргасан. Хүн ам төвлөрсөн их хотыг дагалдан бий болдог агаарын бохирдол, усны хэрэглээний зохицуулалт, хог хаягдлын менежментийн талаар бидний хуримтлуулсан туршлага багагүй бий.

Дэд бүтцийн хөгжлийн хүрээнд хоёр хот харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэхийг бид чухалчилж байна. Бээжин-Улаанбаатар хоёр хот нь хөрш зэргэлдээх хоёр улс орны нийслэлийн хувьд эдийн засаг, нийгэм, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллах боломж дүүрэн байна гэж үзэж байна. Дэд бүтэц, техник технологи, инженер байгууламжийн чиглэлээр манай хот тодорхой амжилтуудыг гарган ажиллаж байна. Энэ чиглэлийн туршлагаас та бүхэнтэй хуваалцахдаа бид баяртай байх болно. Бээжин хот бол 21 сая хүн амтай их хот. Иймээс томоохон хотуудад тулгардаг бэрхшээл хүндрэлүүд Бээжин хотод ч мөн тулгарч байна. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал бол авто замын түгжрэл болон агаарын бохирдлын асуудал юм.

Бидний зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ, туршлагаасаа та бүхэн хуваалцахад бэлэн байна. Дараагийн нэг асуудал бол хоёр хотын хувьд соёл хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард түмний соёл уламжлалыг харилцан таниулах зэрэг ажил юм. Хятадын ард түмний дунд "Холын хамаатнаас ойрын хөрш илүү дээр" гэдэг зүйл үг бий. Хоёр улсын газарзүйн ойр байршил нь эдийн засгийн харилцан хамтын ажиллагааг харилцан үр ашигтай хөгжүүлэх давуу тал юм" гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй болон албаны бусад хүмүүст хандан "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг найрсаг дотноор угтан авч буйд талархсанаа илэрхийлээд "Энэ удаагийн айлчлалд НИТХ-ын зүгээс оролцож байгаа нь хоёр орны Засгийн газрын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд харилцан үр ашигтай хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж та бүхэн ойлгож болно.

Уул усаар холбогдсон хоёр улсын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг бид зорьж байна. Эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, нийгэм хүмүүнлэгийн бүхий л салбараар идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж байгаа нь хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлж, улам хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын тоо нэмэгдэж, хот хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэн авто замын түгжрэл, агаар орчны бохирдол улам нэмэгдэж байна. Энэ удаагийн айлчлалаар бид Бээжин хот авто замын ачаалал, агаарын бохирдлыг бууруулсан туршлагаас судлахаас гадна хотын эдийн засгийн чадавхын үндсэн суурь нь болсон Санхүү эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье.

Бээжин-Улаанбаатар хот 2014 онд ах дүүгийн найрсаг харилцаатай хот болсон. Бидний хувьд хоёр хотын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, тэр хүрээнд харилцан хамтын ажиллагааг шинэ шатанд өрнүүлэх зорилгоор өнөөдрийн айлчлалыг хийж байна. Миний бие НИТХ-ын даргын ажлаас гадна Улаанбаатар хотын ГХУСАЗЗ-ийн даргын ажлыг давхар хашдаг. Энэ хүрээнд Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, тэр дундаа Бээжин хотын авто зам, олон нийтийн аюулгүй байдлын нэгдсэн удирдлага хяналтын төв болон Бээжин хотын ухаалаг хотын шийдлүүдтэй үйл танилцах сонирхолтой байна " гэв. Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус газрын удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 14 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 14 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 14 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 15 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 17 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02