ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН 108 УТСАНД САРД ДУНДЖААР 10 МЯНГАН ДУУДЛАГА ИРДЭГ БАЙНА


Засгийн газрын 2016 оны 55 тоот тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-ийг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус төвийн үйлчилгээг өргөжүүлж, олон ажил хийхээр төлөвлөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Мобиком корпораци хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр байгууллага хамтран ажилласнаар 2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын гуравдугаар шатны шинэчлэлийг хийж, хүний нөөцийг мэргэшүүлэх, дуудлагын тоог нэмэгдүүлж, онлайн чат, утасны мессежээр зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг хариу үйлчилгээг чанаржуулах юм байна.

Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх "Бид өнгөрсөн онд 108 утасны төвийн дэргэд хамгаалах байр байгуулж, шуурхай тусламжийн машинтай болгосон нь хувийн хэвшил, төр мөн олон улсын байгууллагын, үр дүнтэй хамтын ажиллагаа юм. Иймд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичгээ үргэлжлүүлэн зурах аз тохиож байна. Энэ нь монголын хүүхдүүдийн хувьд том аз юм. Тийм учраас Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага болон Мобиком корпорацийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 3 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 21 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29