Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Г.Сарангэрэлийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
Түүнийг БНХАУ-аас дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хар тамхины төрлийн "мөс"-ийг өөрийн биед тээвэрлэж оруулж ирэхэд нь цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь баривчилсан билээ.Г.Сарангэрэлийн биеэс тэр даруйд мэргэжлийн эмчийг байлцуулан хар тамхийг гаргаж авсан бөгөөд түр саатуулаад байсан юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна