АНУ-ЫН ХОЁР СУРГУУЛЬД БУУДАЛЦААН БОЛЖ, 10 ГАРУЙ ХҮҮХДИЙН АМЬ ҮРЭГДЖЭЭ


АНУ-д өчигдөр хоёр ч мужийн дунд сургууль руу зэвсэгтэй этгээдүүд халдсан хэрэг гарчээ. Техас мужийн Санта Фе хотын сургууль дээр гал нээсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 10 болсон байна. Энэ явдлаас хэдэн цагийн дараа Жоржиа мужийн сургуульд буудалцаан болж, нэг хүн амиа алджээ. "WSB-TV" цагдаагийн байгууллагын мэдээлэл дээр үндэслэн дамжуулахдаа "Буудалцаан Маунт-Зайон сургуулийн автомашины зогсоолд болсон" гэсэн байна.

Техасын сургуульд болсон буудалцаанаар амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа аж.

Цагдаагийнхан хоёр сурагчийг дээрх хэрэгт сэжиглэн баривчилжээ. АНУ-ын сургуулиудад галт зэвсэг бүхий халдлага гарч байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт "Сайн сургаж бэлтгэсэн багш, хамгаалагч нар хэрэгтэй байна. Багш нар зэвсэгтэй явах хэрэгтэй. Тэгж байж л сургууль дээр халдлага болохоос хамгаалж чадна. Тэд нууц зэвсэгтэй байх ёстой" гэсэн юм.

АНУ-д гардаг буу зэвсэгтэй холбоотой хэргүүдийн 98 хувь нь галт зэвсэг авч явахыг хориглосон газруудад болдог аж. "Энэ сургууль бол зэвсэггүй газар" гэсэн бичиг нь гэмт этгээдүүдэд таатай санагдаж, халдлага хийж байна гэж Доналд Трамп үзэж буй.

В школе американского штата Техас произошла стрельба



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 3 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 21 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29