ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БҮГД ХАМТРАН ЗҮТГЭХИЙГ УРИАЛАВ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдан хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хурлыг Ерөнхий сайд нээж үг хэллээ. Тэрээр Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар "Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр" батлан хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авч байгааг хэлэв. Гэвч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгааг тэмдэглэлээ. Энэ нь нэг талаар яамд, байгууллага хоорондын ажлын уялдаа, олон нийтийн ойлголт, хандлага, эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал, хяналт, үүрэг, хариуцлага сул байгаатай холбоотой гэж Ерөнхий сайд үзэж байна.

Иймээс хууль, тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааныг хуралдуулжээ.

Статистик тоо баримтаас үзвэл өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүүхдийн үйлдсэн 950 орчим гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд хохирч, 127 хүүхэд амь насаа алдсан байна.

Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байжээ. Зам тээврийн осолд 1083 хүүхэд гэмтэж, 55 хүүхэд нас барсан. Хурдан морины 394 уралдааны үеэр 629 хүүхэд мориноос унаж 159 хүүхэд бэртэж, гэмтсэнээс хоёр нь амь насаа алдаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ.

Улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1019 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс улс, нийслэлийн санхүүжилтээр ажилладаг гурван төв 357 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Олон улсын болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр ажилладаг 33 асрамж, халамжийн төвд 662 хүүхэд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, засаг, төрийн бус байгууллага, олон нийт, эцэг, эхчүүд бүгд хамтран зүтгэхийг уриаллаа. Тэрээр мөн яамд, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.

Юуны түрүүнд хүүхдийн асрамж, халамжийн төвд өсч хүмүүжиж байгаа хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсгөхөд /хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ/ шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг судлаж шийдвэрлэхээр боллоо.

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, илрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад нийгмийн ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

Хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг бууруулахад анхаарч, шүдний эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх боломж бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл олгох журамд хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг нэмж тусгахаар болов.

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаа эсэхэд хяналт тавих, ялангуяа сургууль, цэцэрлэгийн хоол, үйлчилгээний чанар, эрүүл ахуйд тогтмол хяналт тавьж байх зэргийг үүрэг болгов.

Мөн хуралдаанаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, асрамж, халамжийн төв, хүүхэд харах үйлчилгээний байр зэрэгт камер суурилуулах, БЗД дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг шинэчлэх, тусгай хэв шинжтэй сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилтанд үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгох, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх тоглоом, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах зөвлөмж, зааврыг нийтэд байнга хүргэх зэрэг ажил хийх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 22 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29