Б.БААТАРХҮҮ: ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАЛБАЙ ДЭЭРХ ЦУГЛААНЫГ АЛБАДАН ТАРААСАН


Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өчигдөр орой Сүхбаатарын талбай дээр цуглаан хийж байсан иргэдийг цагдаагийнхан хүчээр албан тарааж буулгасан. Мөн Дархан-Уул аймагт галт тэрэг замаасаа унасан талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Тавдугаар сарын 17-ны өдрийн 11.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд гэр хорооллын хөдөлгөөн ТББ-аас бүртгэлгүй майхантай цуглаан зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.8 –т заасан "Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахдаа гэр майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байх тул хууль бус жагсаал цуглааныг нэн даруй зогсоохыг Гэр хорооллын хөдөлгөөн ТББ-ын тэргүүнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс албан шаардлага өгсөн.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүртгэлгүй цуглаан хийж байгаа тул жагсаал цуглаан хийх тухай хуулийн 14.2-т заасныг үндэслэн хоёр цагийн дотор зохион байгуулж буй үйл ажиллагааг тараахыг шаардсан байгаа. Дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаал цуглаан байгуулж буй Гэр хорооллын хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Б.Батсүхэд удаа дараа анхааруулга, шаардлага өгсөн ч хүлээж аваагүй. Иймд өчигдөр оройн 21.50 цагт цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжийн дагуу уг цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 22 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29