ЕРӨНХИЙЛӨГЧ МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ АНХААРАХЫГ ХҮСЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээхдээ,талийгаач Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт анхаарлаа хандуулахыг хүсчээ.

Захидалд:

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Саяхан болсон Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд Таны тэргүүлсэн эвсэл ялалт байгуулж, Эрхэмсэг ноён Та Ерөнхий сайдаар дахин томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж мэндчилье.

Эрхэмсэг ноён Та өмнө нь Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар 22 жил ажиллах хугацаандаа улс орноо эрчимтэй хөгжүүлэх үйл хэргийг манлайлан хошуучилж, Малайз Улсын нэр хүнд, байр суурийг бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар ихээхэн бэхжүүлсэн билээ.

Эрхэмсэг ноён Та 1997 онд Малайз Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг дурсан санахад таатай байна. Монгол, Малайзын уламжлалт найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 22 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29