ӨНӨӨДӨР ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА


БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсных нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад хоёр улсын хамтын ажиллагаа болон бүс нутгийн хөгжил, аюулгүй байдлын талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны ард иргэдийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг дурдаад, цаашдаа эдийн засгийн болон худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцолсон юм. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг зөвлөлийг байгуулснаар хоёр улсын залуучууд бизнесийн болон технологийн туршлага солилцох, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэндээ, халуун дотноор хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллана гэв. Мөн БНСУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт амжилттай болсонд баяр хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хүлээн аваад тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар нь ихээхэн баяртай байгаагаа илэрхийлснийг уламжиллаа. БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах саналыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намд ажлын амжилт хүсээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бодитой, үр дүнтэйгээр хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах болно хэмээв


_MG_7115


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29