136 САЯ ТӨГРӨГИЙН ЭМИЙГ ХУРААН АВЧЭЭ


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний 5 сарын байдлаар гүний хяналтын бүсээр мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, импорт, экспортын бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн эм урвалж болон химийн хорт, аюултай бодисын аюулгүй байдлыг ханган ажилласан тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хугацаанд Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн /давхардсан тоогоор/ 3166 аж ахуйн нэгжийн 129379.5 тн, 448.961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Үүнд: шалгалтын явцад БНЭУ-аас импортлосон 6 нэр төрлийн Монгол улсад бүртгэлгүй,, нийт 150 орчим сая төгрөгний эм, "Туушин" дахь гүний гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17.530.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас бүртгэлгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас 7 нэрийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, БНСУ-аас 9 нэрийн, 12.972.300 төгрөгийн эмийг импортлосон байна. Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136.571.642 төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ. Мөн "Материал Импекс" дэх гүний гаалийн хяналтын бүсээр хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 13 нэр төрлийн, 7.6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон "VIDAN" ХХК-ийн Польш улсаас импортлосон 19.8 тн, 59.4 сая төгрөгийн, "И ЭС ЭМ ПИ" ХХК-ийн 15 тн, 45 сая төгрөгийн, нийт 218.4 сая төгрөгийн алимыг тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгууллаа.

2018-04-26-ны өдөр "АБТЕМА" дахь гүний гаалийн хяналтын бүсээр Польш улсаас импортлосон 1 нэрийн, 790 кг, 50 хайрцаг, 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа нь 2018 оны 06 дугаар сарын 12-нд үйлдвэрлэсэн гэсэн огноотой импортлогдсон тул буцаах мэдэгдэл өгсөн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29