ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР БӨХЧҮҮД ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙНА ГЭВ


Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.Хэвлэлийн хуралд Допингийн төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, ерөнхий их эмч Д.Энхсанаа нар оролцож, сүүлийн үед допингийн шинжилгээтэй холбоотой худал мэдээлэл олон нийтэд тараад байгаа асуудлаар тайлбар хийсэн юм.

Тус төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат "Өнгөрсөн онд Үндэсний их баярын наадмын дараа 16 бөхөд допингийн шинжилгээ авсан бол үүний дараа 36 бөхөөс авсан. Сүүлд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсоныг олон нийтэд мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед бөхчүүдтэй холбоотой мэдээлэл тарж, төвийн үйл ажиллагааг буруутгаж эхэллээ. Допингийн төвөөс албан ёсны баталгаатай шинжилгээг авч БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг илгээн хариуг авдаг. Уг төвд ажиллаж буй ажилчид бол ихэнхдээ эмч, багш мэргэжилтэй хүмүүс. Тиймээс тангараг өргөсөн мэргэжилтнүүд худал, ташаа мэдээлэл гаргах боломжгүй. Допингийн шинжилгээг спортын бүх төрөлд өрсөлдөж байгаа тамирчдаас авдаг. Тиймээс маргааныг зөвхөн бөхчүүд гаргаж байгаад харамсаж байна. Мөн худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан зарим мэдээллийн сайтыг шүүхэд өгнө" гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29