ҮЕРИЙН АМАНД БУУСАН АЙЛУУДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ


Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 9, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын онцгой хамгаалалтын бүс, үерийн аманд зөвшөөрөлгүй хашаа барьж буусан 300 гаруй өрхөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Тохижилт үйлчилгээний хэлтэс, хороодтой хамтран сэрэмжлүүлэг, мэдэгдэл, хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Дээрх айл өрхүүдийн дийлэнх олонх нь хууль бусаар суурьшсан бөгөөд голын эргийн намаг, усан сан бүхий газруудад барилгын хог, дайрга шороо асган тэгшилж буусны улмаас өвөлдөө халиа дошин үүсч төсвийн хөрөнгөөр ус зайлуулах, суваг хоолой гаргах зэрэг ажлууд хийгддэг бол хавар, зуны улиралд үерийн аюултай нөхцөлд амьдардаг юм.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан "Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэм"-ийн 2.5-д заасны дагуу голын онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс шагшуурга мод огтлох, элс хайрга чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглодог.

Улиастай гол нь 308.9 км2 ус хурах талбай бүхий 33.6 км урттай Улаанбаатар хотын экосистемд чухал үүрэгтэй тул голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм. Цаашид голын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29