МОНГОЛ ЭРДЭМТНИЙ ЗОХИОН БҮТЭЭСЭН “ГУМИНЫ БЭЛДМЭЛ”-ИЙГ ЛАГИЙН ҮНЭРИЙГ ДАРАХАД АШИГЛАЖ БАЙНА


Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил явагдаж байна.

Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Монгол эрдэмтэн доктор Ж.Дугаржавын зохион бүтээсэн "гумины бэлдмэл"-ийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн лагийн талбайн 16 карт, хур лагийн овоолго болон өдөр тутам гарч буй шингэн лаганд цацаж, үнэрийг саармагжуулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэрийн 80 гаруй хувийг гаргадаг гэх лагийн талбайд биднийг очих үед үнэр саармагжуулах зорилгоор гумины хүчил цацаж байлаа.

"Гумины хүчил нь үнэр үүсгэгч амиак, хүхэрт ус төрөгч, хүхэр агуулсан органик нэгдлүүдтэй харилцан үйлчлэлцэж,тэднийг өөртөө холбож саармагжуулдаг. Мөн зарим өвчин үүсгэгч микробууд, ялзруулагч бактерийн өсөлтийг дардаг учраас ялзрах процесс бас удааширдаг. Лаг руу гумины хүчил цацах ажил явагдаад нэг сар болж байна. Хуучин хуримтлагдсан лагийн дээрээс гумины хүчил цацах ажил үндсэндээ дуусч байгаа" хэмээн ШУА-ийн Химийн хүрээлэнгийн доктор Ж.Дугаржав хэллээ.

Гумины хүчлээр саармагжуулсан лагийг Японы эрдэмтэд биологийн аргаар лагийг бордоо болгох гэнэ. Японы эрдэмтэд тавдугаар сарын 22-нд Монголд ирэх бөгөөд зургадугаар сарын эхээр лагийг бордоо болгох ажил эхэлнэ гэж тооцоолж байгаа аж. 50-60 жил хуримтлагдсан лагийг бордоо болгоход нэг жилийн хугацаа шаардлагатай гэж тооцоолсон бөгөөд уг бордоог уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой юм байна.



Үүнээс гадна төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх хэт авианы тоног төхөөрөмжийг Герман улсаас авчирч суурилуулсан байна. Эл төхөөрөмжийн тохируулгын ажил дууссаж байгууламжийнханд хүлээлгэн өгчээ. Тус төхөөрөмж бохирдсон усыг боловсруулж лаг, ус хоёрыг ялгах үүрэгтэй. Ингэснээр цэвэрлэсэн усыг дахин ашиглах төдийгүй, лагийг хатаахад хялбар болж буйг байгууламжийн ажилтнууд хэлж байлаа. Лагийг байгалийн аргаар хатаах талбайг ОХУ-ын мэргэжилтнүүд 1986 онд байгуулжээ. Байгалийн аргаар нэг карт дахь лаг 5-6 жилийн хугацаанд хатдаг байсан бол шинэ төхөөрөмж суурилуулснаар 1-1.5 жилийн хугацаанд хатаах боломж бүрдэх нь.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29