ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГИЙГ ТОГТООЛОО


Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр боллоо. Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоосон байна.

Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой аж.

Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж буй юм.

1990 оноос хойш газар тариалангийн бүс нутагт малтай иргэд олноор суурьших болсноор газар тариалан, мал аж ахуй хооронд зөрчилдөөн үүсч энэ хэрээр сөрөг үр дагавар гарах болсон юм. Тухайлбал малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац 30 хувь хэтэрч, үр тариа, хүнсний ногоо тариалах талбай сүйдсээр байна. Мөн малчид тариалангийн талбайд мал сүргээ оруулдаг гэсэн гомдол ч багагүй гардаг. Тухайлбал өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд л үүнтэй холбоотой 60 гаруй дуудлага иржээ.

Тариалангийн бүс нутаг тогтоосонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахыг Засаг дарга нарт даалгаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.

Мөн тариалангийн бүс нутагт байгаа малчин өрх, мал бүхий иргэдийг бэлчээр, устай нутагт байршуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тариалангийн бүс нутаг:

1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1, 2, 3 дугаар баг, Цагааннуур сумын 1,2,3 дугаар баг, Ерөө сумын 1,2,3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1, 2, 3 дугаар баг, Мандал сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, Орхон сумын 1, 2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг, Баянгол сумын 1, 2, 3 дугаар баг, Сайхан сумын 2,3 дугаар баг, Жавхлант сумын 1, 2 дугаар баг, Түшиг сумын 1, 2 дугаар баг, Орхонтуул сумын 1, 2, 3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1, 2, 3 дугаар баг, Хушаат сумын 1, 2 дугаар баг, Шаамар сумын 1, 2, 3 дугаар баг, Хүдэр сумын 1, 2 дугаар баг

2. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1, 2, 3, 4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг

3. Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1, 2, 3 дугаар баг

4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1, 2, 5 дугаар баг

5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5, 7, 8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4, 5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2, 3, 7 дугаар баг, Биндэр сумын 2, 4 дүгээр баг, Баян-Адарга сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1, 3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг

6. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5, 6, 7 дугаар баг

7. Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Хангай сумын Арбаясгалант баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт баг, Чулуут сумын Зуунмод баг, Өндөр-Улаан сумын Хануй, Тээл баг, Баянцэнгэл сумын Баян-Уул, Дэл, Хөнөг баг, Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр баг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Булган сумын Баянбулаг баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан-Овоо баг, Хайрхан сумын Могой, Жарантай, Асгат баг, Цэцэрлэг сумын Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг баг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Жаргалант сумын Зуслан баг, Хашаат сумын Жаргалант, Номгон баг, Өлзийт сумын Байшир, Бодонт баг, Өгийнуур сумын Дойт, Орхон, Тоглох баг, Хотонт сумын Бургалтай, Улаанчулуу, Хөөвөр баг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29